Монголбанкнаас зөвшөөрөл олгосон, сунгасан, түтгэлзүүлсэн, сэргээсэн, хүчингүй болгосон
шийдвэрийн талаарх мэдээллийг агуулсан нэгдсэн сан юм
—
Нийт ирсэн хүсэлт—
Шийдвэрлэсэн хүсэлт—
Олгосон зөвшөөрөлТөлбөрийн үйлчилгээ үзүүлэх харилцааг Үндэсний төлбөрийн системийн тухай хууль, төлбөрийн системийн журмаар зохицуулдаг.
Банк байгуулах, банкны үйл ажиллагаа эрхлэхтэй холбоотой харилцааг Банкны тухай хууль, холбогдох журмаар зохицуулдаг. Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Зээлийн мэдээллийн тухай хууль, зээлийн мэдээллийн үйлчилгээ үзүүлэх тусгай зөвшөөрлийн журмаар тус тус зохицуулан Монголбанкнаас зөвшөөрөл олгодог.
Зөвшөөрөл хүсэх, олгох үйл явц нь дараах ерөнхий дарааллын дагуу явагдана. Үүнд:
Зөвшөөрөл хүсэгч нь хүсэлт гаргахдаа зөвшөөрлийн материал хүлээн авах хураамжийг төлж, төлбөр төлсөн баримтыг хүсэлтийн хамт ирүүлнэ.
Харин зөвшөөрөл олгох шийдвэр гарсан тохиолдолд зөвшөөрлийн хураамж төлнө.
Имэйл хаяг: info@mongolbank.mn
| № | Олгох зөвшөөрөл | Газар, нэгж | Утас |
|---|---|---|---|
| 1 | Банк байгуулах | Банкны хяналт шалгалтын газрын Хяналт шалгалтын хэлтэс | 323366 (1593) |
| 2 | Зээлийн мэдээллийн үйл ажиллагаа эрхлэх | Банкны хяналт шалгалтын газрын Зээлийн мэдээллийн хэлтэс | 323298 |
| 3 | Үндэсний төлбөрийн системтэй холбоотой зөвшөөрөл | Төлбөрийн систем, технологийн газрын Хяналт зохицуулалтын хэлтэс | 325103, 312939 |
Төлбөрийн үйлчилгээний дансны дугаар: MN690001000006112001
Дансны нэр: Үйл ажиллагааны зөвшөөрлийн хураамж
Зээлийн мэдээллийн дансны дугаар: MN790001000042400006
Дансны нэр: Зөвшөөрлийн хураамж
Банкны хяналт шалгалтын газрын зөвшөөрлийн хураамж төлөх банк: Төрийн сан
Дансны дугаар: 100 900 000 701
Дансны нэр: Төрийн сангийн “Улсын тэмдэгтийн хураамж” данс
Зөвшөөрлийн мэдээлэл
Зөвшөөрлийн төрлөө сонгон бүрдүүлэх материал, шийдвэрлэх хугацаа болон төлбөрийн мэдээлэлтэй танилцана уу.